мэдээллийн сан



Говийн бага цаазат газрын “Б” хэсгийн нутаг нь Монгол орны ургамал газарзүй мужлалын Дорноговийн цөлөрхөг хээр болон Алашаа говийн цөлийн хил залгаа нутгийг хамардаг. Ургамалжилтын хувьд Өдлөг Хялгана – Хазаарганат, Өдлөг Хялганат – Таанат, Өдлөг Хялгана – Боролзойт зэрэг цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилж байхад, Бор Бударгана, Баглуур, Хойргот, Тост, Тэсэгт, Харгана – Шавагт, Улаанбударганат, Баглуур – Өдлөг Хялганат зэрэг жинхэнэ цөлийн бүлгэмдлүүд элбэгтэй.

Бидний судалгаагаар Говийн бага цаазат газрын “Б” 3 хэсэгт нийт 38 овгийн 118 төрөлд хамаарах 155 зүйл ургамал бүртгэгдсэн. Үүнээс үлдвэр ургамал 4, унаган ургамал 17, улаан номнд орсон 13 зүйл, улаан дансанд бүртгэгдсэн 13 зүйл, нэн ховор 11 зүйл, ховор 7 зүйл байх ба 68 зүйл эмийн гоц ашигт, 9 зүйл хүнсний ургамалтайг тогтоожээ.
Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсгийн ургамлын аймаг бүтээлд 36 овгийн 81 төрөлд хамаарагдах 101 зүйл ургамал орсон. Үүнээс нэн ховор 18, ховор 31, элбэг 52 зүйл ургамал багтсан

Амьтад

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОЁР НУТАГТАН МӨЛХӨГЧИД

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ШУВУУД

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХӨХТӨН АМЬТАД

Газарзүй
Говийн бага дархан цаазат газрын нутаг дэвсгэр Байгалийн бүс бүслүүрийн хувьд Говь цөлийн хэв шинж зонхилох урдаас хойшлох тусам цөлөрхөг хээр болох бөгөөд Говь Алтайн нурууны дорнод шувтарга, Төв Азийн Хэт гандуу цөл хэсэгт дунджаар далайн төвшнөөс дээш 1000 м өндөрт оршино. Хамгийн өндөр өргөгдсөн цэг нь Агуйн уул далайн түвшнээс дээш 1277м, нам дор цэг нь Өөшийн Говь д.т.д 1090м орчим өндөрт өргөгдсөн байна.
Уур амьсгал
Агаарын хоногийн дундаж температур 10 сарын сүүлээс 00 градусаас доош орж хүйтрэх ба 3 сарын 25-аас дулаарч эхэлдэг буюу 215-240 хоног нь 00 градусаас дээш дулаан байдаг байна. Жилийн дундаж агаарын температур нэлээд дулаан буюу 3.80С–аас 7.20С градусын хооронд хэлбэлздэг.

Дурсгалт газрууд

АЖЛЫН ӨДРҮҮД
- Даваа-Баасан
- 08:00-17:00
АМРАЛТЫН ӨДРҮҮД
- Бямба, Ням:
- Амарна
ХАЯГ
Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа
- Өмнөговь аймг, Ханбогд сум
- +976 88030903, +976 88607412
- goviinbagaspa@gmail.com
НИЙГМИЙН СҮЛЖЭЭ
Designed by Oratexy.co – Electrifying Results