Говийн бага ДЦГазрын “А” хэсгийн газарт зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгууллаа. Уулын туруутан амьтдын гол байршил нутаг байнгын идээшилж байгаа газар, жим зэргийг үзэж Хөрх, Ямаан ус, Хөөт, Элгэн гэсэн 4 цэгт 80 боодол өвс тараалаа. Говийн бага ДЦГазрын хамгаалалтын захиргааны А хэсгийн албан хаагч нар. 2024.01.05





