

Говийн бага дархан цаазат газрын шувууд
Амьтны аймгийн дотроос нэгэн том төлөөлөгч нь жигүүртэн шувуу ба түүхэн хөгжлийн явцад нисэх чадварыг эзэмшсэн онцлогтой. Манай оронд одоогоор 22 баг, 69 овог, 235 төрөлд хамаарах 513 зүйл шувууд бүртгэгдсэн. Говийн бага дархан цаазат газрын хамгийн чухал онцлогуудын нэг бол нүүдлийн шувуудын дайран өнгөрөх, түр буудаллах цэг юм. Энд байнгы нуур, ус цэгүүд болон хурын усаар тэжээгддэг ус цэгүүд гол нөлөө үзүүлж байгаа юм. Монгол орны нийт шувуудын зүйлийн талаас илүү хувь нь энэ бүс нутагт бүртгэгдсэний дийлэнх дайран өнгөрөх үедээ түр саатах ус цэгүүд оршдогтой холбоотой. Энэ бүс нутагт нийт 22 багийн 46 овгийн 155 төрөлд хамаарах 302 зүйл шувууд бүртгэгджээ. Говь цөлийн экосистемийн онцлог нь зүйлийн бүрдлийн хувьд ядмаг байдаг хэдий ч эсрэгээрээ ховор содон зүйлээр баялаг. Тухайлбал Төв Азийн эндэмик зүйл болох Хулан жороо (Podoces hendersoni) ба дэлхийд тоо толгой нь хомсдсоор байгаа Жороо тоодог (Chlamydotis macqueenii), Загийн бор шувуу (Passer ammodendri) энэ бүс нутагт үрждэгээрээ онцлогтой.
Жороо тоодог Chlamydotis macqueenii
Биеийн гадаад шинж: Говийн экосистемийн гол төлөөлөгдчийн нэг. Их бие элсэн шаргал, урт сунасан байдалтай харагдах ба гол ялгах шинж нь хүзүү дагасан өргөн хар судал болдог. Амьдрах орчин: Бүс нутагт төдийгүй дэлхий даяар амьдрах орчны доройтол, хүний нөлөөллөөс болж ховордсоор байгаа зүйл шувуу юм. ГБДЦГ-ын Галба, Өөш, Долоодойн Говийн өтгөн харгана бут шигүү ургасан хатмал цөлд амьдарна.
Шилийн шонхор F. p. pelegrinoides
Биеийн гадаад шинж: Дорноговь аймгийн шувуудын зүйлийн бүрдлийг төлөөлөх хамгийн чухал зүйл шувуу юм. Биеийн дээд хэсэг мөнгөлөг саарал шилэн хүзүү алтлаг зээрд шаргал нарны гэрэлд гялалзаж үзэгднэ. Амьдрах орчин: Говийн нам уулс, хадан цохио, задгай ус цэгтэй газар үржнэ
Монгол ногтруу Syrrhaptes paradoxus
Биеийн гадаад шинж: Зүс элсэн шаргал, их бие бараан цоохор, хэвлий тод бараан толботой. Нисэж явах үедээ чанга дуу авиа гарган, далавчаар салхи зүсэн шуугин ниснэ. Амьдрах орчин: Говь цөл, цөлөрхөг хээрийн бүсийн бүхий л хэлбэрт тохиолдох ба ус цэг бараадан амьдарна. Дорноговь аймгийн бүх сумдын бүс бүслүүрт өргөн тархалттай.

Говийн сармаахай Eptesicus gobiensis Gobi Big Brown Bat
Говийн сармаахай Eptesicus gobiensis Gobi Big Brown Bat БУ 35-75 мм; СУ 34-60 мм; ЧУ 14-16 мм; ШУ 40-60 мм; ДУ 240-280 мм ; Жин ~14-20 гр; Шүдний томьёо 2/2, 1/1, 1/2, 3/3 = 30. Биеийн хэмжээ дундаж, чих дугариг. Нурууны зүс алтлаг шаргал урт сор бүхий хар хүрэн, хэвлий тал шарга, цайвар саарал. Зарим бодгаль багир хар хүрэн мөнгөн сортой. Сүүлний төгсгөлийн нугалам сарьстай бэхлэгдээгүй годон үүсгэнэ. Далавч харьцангуй өргөн, шовх үзүүр үүсгэнэ. Бүрэнхий шөнийн идэвхтэй. Өвөл ичнэ. Идэш тэжээлийг голдуу далавчит шавж бүрдүүлнэ мөн газраас цох, булцуут шөнийн эрвээхэй түүж иднэ. Бүхий л ой Тайгын экосистемд түгээмэл тохиолдох ба хад, өгөршсөн модны хонгил, эзэнгүй байшин байгууламж, гүүр, малын хашаа хороо бараадан орогноно. .
Амьтад

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОЁР НУТАГТАН МӨЛХӨГЧИД

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ШУВУУД

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХӨХТӨН АМЬТАД

АЖЛЫН ӨДРҮҮД
- Даваа-Баасан
- 08:00-17:00
АМРАЛТЫН ӨДРҮҮД
- Бямба, Ням:
- Амарна
ХАЯГ
Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа
- Өмнөговь аймг, Ханбогд сум
- +976 88030903, +976 88607412
- goviinbagaspa@gmail.com
НИЙГМИЙН СҮЛЖЭЭ
Designed by Oratexy.co – Electrifying Results