Үйл ажиллагаа

1.Говийн бага ДГ-ын “Б” хэсгийн нутаг зэрлэг амьтдын гол байршил нутаг Агуй уул, Шар бүрд, Хөх үзүүр зэрэг газар 30 боодол өвс тавьж, мөс хаглаж биотехникийн арга хэмжээ авч ажиллаа.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Бодь интэзнэвэл ХХК хамтран зэрлэг амьтанд зориулан говийн бага Дархан Цаазат Газрын Б хэсэгт хөв, цөөрөм байгуулав. Хатанбулаг, Номгон, Баян- Овоо сумдад тус бүр 2 удаа, Ханбогд суманд 4 удаа нийт 1200 орчим боодол өвс тавих биотехникийн ажил хийгдсэн. зэрлэг амьтадын Амьдрах орчин сайжруулсан

2. Говийн бага дархан цаазат газрын “ Б ” хэсгийн уулын туруутан

амьтдын тоо толгойн судалгаа хийв.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Оюу толгой ХХК-ийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд ГБДЦГ-ын нутагт дараах судалгааг хийлээ. 2023 онд Аргал 312, Янгир 73 тоологдсон бөгөөд өмнөх жилээс 8 %-иар өссөн.

3. Говийн бага ДГ-ын “ А”, ” Б ”хэсгийн газар нутагт биотехникийн арга хэмжээ авав

2023 онд А хэсгийн 12 цэгт, Б хэсгийн 18 цэгт, ДГ-ын орчны бүсийн 9 цэгт нийт 39 цэгт батлагдсан аргазүйн дагуу 2-3 удаагийн давтамжтайгаар 1 цэгт 5-8 боодол өвс, 60 тн ус, 10 тн мөс хужир, шүү тавлаа. Эдгээр 39 цэгүүдээс түүвэрлэн тус газрын ойролцоо, зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчныг үндэслэн нийт 23 цэгт судалгааны автомат камерыг байрлуулав. 2022-2023 хур тундас ороогүй хахир жил тохиолдсон тул. зэрлэг амьтдад өвс ус, мөс тавьж өгөх ажлыг “А”, “Б” хэсэгт 5 удаа гүйцэтгэж, 850 боодол өвс, 6тн мөс, 12тн усыг хадан хөвд хийж байрлуулж био техникийн арга хэмжээ авч ажиллаж зорилтот түвшинд хүрч ажилласан.

4. Хог цэвэрлэгээ.

Ханбогд сумын Цагдаагийн тасаг, Гашуунсухайт авто зам ХХК, Цагаан хад хөгжлийн гарц ТББ, Тээврийн компаниудтай хамтран 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хадны суурьшлын бүс болон Гашуунсухайт боомтын орчимд бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулав. Боомтын орчимд төрийн болон хувийн нийт 15 байгууллагын 136 хүн нийтийн цэвэрлэгээний ажилд оролцож 7 га орчим хог хаягдлыг, 25-ны Цагаан хад суурьшлын бүсийн орчимд 4 сонсол 4 ковш, 60 гаруй үйлчилгээний газрын 86 хүн, 51 тээврийн компанийн 270 орчим жолооч, гэр хорооллын 142 иргэн нийт 498 орчим хүн хог цэвэрлэгээнд хамрагдаж 50 орчим га талбайн 440м 3 хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн Цагаан хаданд гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд ойр орчмын хог хаягдлаа цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүллээ.

5. Ханбогд сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад төрсөн нутгаараа бахархах, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа танин мэдэх цаашлаад нутаг орноо хайрлан хамгаалах үзэл хандлагыг сурталчлан дэлгэрүүлэх үйл хэрэгт хүүхдийн оролцоог бий болгох зорилгоор “МИНИЙ ГОВЬ” аялал зохион байгуулах.

АЖЛЫН ӨДРҮҮД

АМРАЛТЫН ӨДРҮҮД

ХАЯГ

Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

Designed by Oratexy.co –  Electrifying Results