Бидний тухай

Монгол улсын нутаг дэвсгэрийн 17.4 хувь буюу 27.2 сая га талбай бүхий 90 хэсэг газар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдсан байна. Тэдгээрийн 16 буюу 45.6 % нь дархан цаазат газар, 29 буюу 43.7% нь байгалийн цогцолборт газар, 30 буюу 10.2 % нь байгалийн нөөц газар, 14 буюу 0.48 % нь дурсгалт газар байна. Говийн бага дархан цаазат газар Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор УИХ–ын 1996 оны 43 дугаар тогтоолоор байгуулагджээ. Улмаар 2006 онд ГБДЦГ хамгаалалтын захиргаа байгуулагдсан түүхтэй. Хоёр аймгийн 4 сумын нутгийг дамнан орших “А”, “Б” хоёр хэсэг бүхий энэхүү дархан газар нь нийтдээ 1.8 сая га талбайг эзэлдэг байна. Энэ нь байгалийн 2 мужийг төлөөлж Галбын болон Борзонгийн говь болон түүний дагуул өргөн уудам нутгийг хамарна.

Манай байгууллага байгаль орчин, Монгол орны нандин экосистемийг хамгаалахын төлөө тууштай ажилладаг.

Бид Монгол эх орон, өвөрмөц байгалийг хамгаалах эрхэм зорилгоо биелүүлсээр байгаа бөгөөд эрхэм зорилгынхоо талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай эрхэм зорилго хуудаснаас уншаарай.

АЖЛЫН ӨДРҮҮД

АМРАЛТЫН ӨДРҮҮД

ХАЯГ

Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

Designed by Oratexy.co –  Electrifying Results