Говийн бага цаазат газрын “Б” хэсгийн нутаг нь Монгол орны ургамал газарзүй мужлалын Дорноговийн цөлөрхөг хээр болон Алашаа говийн цөлийн хил залгаа нутгийг хамардаг. Ургамалжилтын хувьд Өдлөг Хялгана – Хазаарганат, Өдлөг Хялганат – Таанат, Өдлөг Хялгана – Боролзойт зэрэг цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилж байхад, Бор Бударгана, Баглуур, Хойргот, Тост, Тэсэгт, Харгана – Шавагт, Улаанбударганат, Баглуур – Өдлөг Хялганат зэрэг жинхэнэ цөлийн бүлгэмдлүүд элбэгтэй.

Бидний судалгаагаар Говийн бага цаазат газрын “Б” 3 хэсэгт нийт 38 овгийн 118 төрөлд хамаарах 155 зүйл ургамал бүртгэгдсэн. Үүнээс үлдвэр ургамал 4, унаган ургамал 17, улаан номонд орсон 13 зүйл, улаан дансанд бүртгэгдсэн 13 зүйл, нэн ховор 11 зүйл, ховор 7 зүйл байх ба 68 зүйл эмийн гоц ашигт, 9 зүйл хүнсний ургамалтайг тогтоожээ.
Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсгийн ургамлын аймаг бүтээлд 36 овгийн 81 төрөлд хамаарагдах 101 зүйл ургамал орсон. Үүнээс нэн ховор 18, ховор 31, элбэг 52 зүйл ургамал багтсан