Газарзүй

Говийн бага дархан цаазат газрын нутаг дэвсгэр Байгалийн бүс бүслүүрийн хувьд Говь цөлийн хэв шинж зонхилох урдаас хойшлох тусам цөлөрхөг хээр болох бөгөөд Говь Алтайн нурууны дорнод шувтарга, Төв Азийн Хэт гандуу цөл хэсэгт дунджаар далайн төвшнөөс дээш 1000 м өндөрт оршино. Хамгийн өндөр өргөгдсөн цэг нь Агуйн уул далайн түвшнээс дээш 1277м, нам дор цэг нь Өөшийн Говь д.т.д 1090м орчим өндөрт өргөгдсөн байна.

Дархан цаазат газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдээ талархаг байрлалтай. Хуурай хээр, хэт гандуу цөл, цөлийн хээр, умардын цөл, заримдаг цөл, цөл, жинхэнэ цөл гэсэн байгалийн бүс бүслүүрүүд оршино. Энэ бүс нутгийн хамгийн чухал онцлогуудын нэг бол зэрлэг амьтад түр буудаллах, үржихэд тохиромжтой ус цэг, байнгийн нуур, болон баян бүрд болно.

АЖЛЫН ӨДРҮҮД

АМРАЛТЫН ӨДРҮҮД

ХАЯГ

Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

Designed by Oratexy.co –  Electrifying Results