Дурсгалт газрууд

Борзонгийн говь
Номгон сумын нутагт Монголын алдарт гучин гурван говийн нэг Борзонгийн говь Хөрх уулын
энгэр, Зүүн баруун цохио шилийн ар дагажээ шахам км үргэлжилж 2100 хавтгай дөрвөлжин км
талбайг эзэлнэ. Борзонгийн говь баруунаас зүүн тийш Эхэн заг, дэн сайр, морин толгой, залаа
хошуу, борзон, хоёр модны хоолой, Улаан эрэг, баруун зүүн хонгор, сэргэг баргин, гурван
гүний хоолой, хүрэн хошуу зэрэг олон нэр бүхий газар нутгийг хамрах бөгөөд элсэн манхан,
заган ой, сондуул зэрлэг, шар бор бударгана, зэрэг говийн бутлаг ургамал бүхий задгай ус,
булаг шанд, нүдэн булаг элбэгтэй, говь цөлийн бүсэд оршино. Борзонгийн говьд уртаашаа 10
км, өргөөшөө таван км талбай эзлэх их шалан тойром байх ба түүнийг Борзонгийн тойром
хэмээн нэрлэнэ.

Галбын говь
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нуМонголын алдарт 33 говийн нэг болох Галбын Говь нь
200км урт 50 км өргөн, нийт 70 мянган километр хавтгай дөрвөлжин уудам нутгийг эзлэнэ.
Галбын говь нь Могойч загалай, жороо тоодог, идлэг шонхор, хулан жороо зэрэг ховор
амьтдын өлгий нутаг болдгоороо онцлогтой.

ХӨРХИЙН НУРУУ
Хөрх уулыг өмнө зүгээс нь харийн дайсан давж ирдэггүй, хойд зүгээс нь цас шуурга зуд зурхан
давдаггүй, гэж үзээд «Хөрх» хэмээн нэрлэсэн гэдэг. Хөрх гэдэг үгийн язгуур гарвал нь аливаа
зүйлийн хаалт хөшиг гэсэн утгатай ажээ. Жишээ нь: бурхны хөрх, орны хөрх, гэх зэрэг
хөшиглөн хаах зориулалттай зүйлийг хөрх гэж нэрлэдэг болохоор Хөрөхийн сүрлэг өндөр уул
бол их говь нутгаа аливаа муу муухай бүхнээс хамгаалан хааж байдаг буяныг хамгаалсан,
бузар булайг хааж хорьсон байгалиас заяасан хаалт хөрх болох нь тодорхой

Хатанбулаг. Эргэлийн зоо
Хатанбулаг сумын төвөөс хойд зүгт 25 км-д орших байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий
Эргэлийн зоо оршино. Эргэлийн зоог Монгол Улсын Их хурлын 1996 оны 43 дугаар
тогтоолоор улсын тусгай хамгаалалтад нөөц газрын зориулалтаар авчээ.Ус нөөц газрын хилийн
зааг нь Сангийн овоо, Баянзав, Аман усны хяр, Аман Төгрөгийн худаг тэдгээрийн хоорондох
тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоосон байна. Нийт 60 гаруй км урттай, өргөн нь 20 гаруй км
үргэлжилсэн тэгш өндөрлөг бүхий байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй,
эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар гэж үздэг. Говийн энэ газар нь 30 гаруй
сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг
гүрвэл зэрэг сээр нуруутны үлдэгдэл ихтэй. Америкийн эрдэмтэн И.Эндрюсийн ахалсан
экспедиц 1922- 1923 онд Эргэлийн зоо орчимд ажиллаж, хирс дүрст эртний хөхтөн амьтны
болон аврга том яст мэлхийн яс зэрэг маш ховор нандин олдворыг олж дэлхийд гайхуулсан
байдаг.

Баян голын тооройн төгөл
Номгон сумын Дэрсэн ус багын нутагт олооч арван га газрыг эзэлсэн Баян голын тооройн
төгөл гэж багалын үзэсгэлэнд газар бий. Одоогоос 200 орчим жилийн тэртээ энэ газар оронд
амьдарч байсан «хазгар» хэмээгдэгч хохь тайж Гомбосүрэнгийн таван хүү хожим хойно үлдэх
юм бүтээе гэж зөвлөлдөөд тэдний бага хүү Сайн эр хэмээгч тайж Баянголд тооройн төгөл
байгуулахаар болж Тооройн гүнээс гучин тоорой авчирч Баянголд суулгажээ.
Тоорой мод нь ногоовтор саарал холтостой, эгц шулуун бүдүун хожуул бүхий 5-12 метр
өндөр ургадаг говийн ойн санг бүрдүүлэгч мододын нэг төрөл зүйл юм.

Шаравын чангалан
Номгон сумаас баруун урагш чигт Орвог Гашууны Бор Толгой орох замд 150 км зайд Тооройн
төглийн дотор орших өөр нэгэн хачирхалтай зүйл бол "Шаравын чангалан" юм. Ардын
хувьсгал ялахаас өмнө Монгол, Хятдын хил хаалтгүй байсан үед мал амьтан нааш цааш их
гардаг байжээ. Өмнөд хилээр ихэвчлэн тэмээ хил давж орж ирдэг ба тэднийг хорьж тогтоох
үүргийг хилчин цэргүүд давхар хүлээж хоёр улсын хилийн уулзалтаар эргүүлэн өгөх үүргийг
биелүүлдэг байжээ. 1972-1975 оны хооронд Жаалшандын заставт Жигмэдийн Шарав хэмээх
цэрэг алба хааж байх үед 60 орчим тооны тэмээн сүрэг орж ирэн задгай усанд түр саатжээ.
Дээрээс тэмээн сүргийг түр тоготоох тушаал буулгасан ёсоор Ж.Шарав төглийг тойруулан
төмөр утас татаж хашаалсан түүхтэй бөгөөд одоо хүртэл тоорой модонд гарсан ором арилаагүй
билээ.

Цагаан зандан
Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Дорноговь аймгийн
Хатанбулаг сумын нутаг дахь шар хад уулын өвөрт цагаан зандан мод ургажээ. Цагаан зандан
мод нь өвөрмөц тааламжтай үнэр гаргадаг бөгөөд тэрхүү үнэр нь он удаан жил хадгалагдах
учир хүмүүсийн зохисгүй ахуй хэрглээ, мухар сүсгээс үүдэн ховордох гол үндэс болжээ.

Орвог гашууны бор толгой
1962 онд БНХАУ-ын ерөнхий сайд Чжу-Энь Лайны урилгаар АИХ-ын тэргүүлэгчдийн дарга
Ю.Цэдэнбал Бээжин хотод айлчлал хийсэн байдаг. Энэхүү түүхэн уулзалтаар 2 улсын хилийн
талаар хэлэлцээр хийх комисс байгуулагджээ. Комисс 1962-1963 он хүртэл нийт 4677км хилийн
цэсийг тогтоон, 639 багана бүхий тэмдэглэл босгожээ. Ийнхүү тэмдэглэсэн Монгол орны
хамгийн өмнөд захын цэг болох Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон
сумын нутагт сүндэрлэн оршдог билээ.
Монголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын
Дэрсэнэ ус багийн нутагт дэвсгэрт оршино.

АЖЛЫН ӨДРҮҮД
- Даваа-Баасан
- 08:00-17:00
АМРАЛТЫН ӨДРҮҮД
- Бямба, Ням:
- Амарна
ХАЯГ
Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа
- Өмнөговь аймг, Ханбогд сум
- +976 88030903, +976 88607412
- goviinbagaspa@gmail.com
НИЙГМИЙН СҮЛЖЭЭ
Designed by Oratexy.co – Electrifying Results