Говийн бага дархан цаазат газрын шувууд

Амьтны аймгийн дотроос нэгэн том төлөөлөгч нь жигүүртэн шувуу ба түүхэн хөгжлийн явцад нисэх чадварыг эзэмшсэн онцлогтой. Манай оронд одоогоор 22 баг, 69 овог, 235 төрөлд хамаарах 513 зүйл шувууд бүртгэгдсэн. Говийн бага дархан цаазат газрын хамгийн чухал онцлогуудын нэг бол нүүдлийн шувуудын дайран өнгөрөх, түр буудаллах цэг юм. Энд байнгы нуур, ус цэгүүд болон хурын усаар тэжээгддэг ус цэгүүд гол нөлөө үзүүлж байгаа юм. Монгол орны нийт шувуудын зүйлийн талаас илүү хувь нь энэ бүс нутагт бүртгэгдсэний дийлэнх дайран өнгөрөх үедээ түр саатах ус цэгүүд оршдогтой холбоотой. Энэ бүс нутагт нийт 22 багийн 46 овгийн 155 төрөлд хамаарах 302 зүйл шувууд бүртгэгджээ. Говь цөлийн экосистемийн онцлог нь зүйлийн бүрдлийн хувьд ядмаг байдаг хэдий ч эсрэгээрээ ховор содон зүйлээр баялаг. Тухайлбал Төв Азийн эндэмик зүйл болох Хулан жороо (Podoces hendersoni) ба дэлхийд тоо толгой нь хомсдсоор байгаа Жороо тоодог (Chlamydotis macqueenii), Загийн бор шувуу (Passer ammodendri) энэ бүс нутагт үрждэгээрээ онцлогтой.

Цөлийн зэржигэнэ

Биеийн гадаад шинж: Бие дундаж жижиг, зүс элсэн шаргал, нүд шар. Амьдрах орчин: Цөл болон цөлөрхөг хээрийн задгай чулуурхаг хөрстэй бус сөөгтэй хэв шинжийн газар өргөн тархалттай

Цөлийн чогчиго Oenanthe deserti

Биеийн гадаад шинж: Толгойн орой хэсэг элсэн шаргал, нүүр битүү хар масктай. Сүүлний хар сүүлний уртын дийлэнх хэсгийг эзлэдгээрээ онцлогтой.Амьдрах орчин: Говь цөлийн задгай амьдрах орчинл өргөн тохиолдно.

Chukar Хахилга Alectoris chukar

Биеийн гадаад шинж: Их бие Хөх саарал, биеийн хажуу дагасан хөндлөн тод хар судлуудаар нь амархан ялгагдна. Амьдрах орчин: Говь цөлийн хадархаг , боржин чулуутай уулын хажуу, бут сөөгтэй хэсэгт амьдарна.

Жороо тоодог Chlamydotis macqueenii

Биеийн гадаад шинж: Говийн экосистемийн гол төлөөлөгдчийн нэг. Их бие элсэн шаргал, урт сунасан байдалтай харагдах ба гол ялгах шинж нь хүзүү дагасан өргөн хар судал болдог. Амьдрах орчин: Бүс нутагт төдийгүй дэлхий даяар амьдрах орчны доройтол, хүний нөлөөллөөс болж ховордсоор байгаа зүйл шувуу юм. ГБДЦГ-ын Галба, Өөш, Долоодойн Говийн өтгөн харгана бут шигүү ургасан хатмал цөлд амьдарна.

Lammergeier

Do you think dolphin is smarter than others? Don’t miss the chance to witness the live dolphin parade and enjoy the miracles they can do. They will entertain you to the maximum.. Quis ipsum suspendisse ultrices gravida.

Зээрд шонхор Falco naumanni

Биеийн гадаад шинж: Их биеийн дээд хэсэг зосон улаан хүрэн, сүүл толгой цонхигор хөх саарал Говийн бүс нутгаар хамгийн өргөн тархалттай зүйл юм. Амьдрах орчин: Говийн нам уулсын цохио, боржин чулуу хад, хайлаасны титэмд үржнэ.

Могойч загалай Circaetus gallicus

Говь цөлийн экосистемийн чухал төлөөлөгч. Бүс нутгийн статус усдаж болзошгүй (EN). Биеийн ерөнхий гадаад шинж бор шаргалаас, бараан гэсэн хоёр төрлийн зүсний хувирлбарыг үүсгэнэ. Амьдрах орчин: Говийн элсэн манхан, хайлаасан төгөл голдуу шүтэж амьдарна.

Шилийн шонхор F. p. pelegrinoides

Биеийн гадаад шинж: Дорноговь аймгийн шувуудын зүйлийн бүрдлийг төлөөлөх хамгийн чухал зүйл шувуу юм. Биеийн дээд хэсэг мөнгөлөг саарал шилэн хүзүү алтлаг зээрд шаргал нарны гэрэлд гялалзаж үзэгднэ. Амьдрах орчин: Говийн нам уулс, хадан цохио, задгай ус цэгтэй газар үржнэ

Талын сар Buteo rufinus

Биеийн гадаад шинж: Шилийн сартай төстэй харагдах боловч шилбэ нүцгэн шуумаг өд шингэн, цээж улбар харагдна. Амьдрах орчин: Дорноговь аймгийн нийт нутгаар өргөн тархалттай. Говь цөл, цөлөрхөг хээр, хээрд тохиолдно.

Монгол ногтруу Syrrhaptes paradoxus

Биеийн гадаад шинж: Зүс элсэн шаргал, их бие бараан цоохор, хэвлий тод бараан толботой. Нисэж явах үедээ чанга дуу авиа гарган, далавчаар салхи зүсэн шуугин ниснэ. Амьдрах орчин: Говь цөл, цөлөрхөг хээрийн бүсийн бүхий л хэлбэрт тохиолдох ба ус цэг бараадан амьдарна. Дорноговь аймгийн бүх сумдын бүс бүслүүрт өргөн тархалттай.

Загийн боршувуу Passer ammodendri

Биеийн гадаад шинж: Гадаад шинжийн хувьд Оронгийн бор шувуутай төстэй боловч дагзны арын шаргал зүс гол ялгах шинж болно. Амьдрах орчин: Говь цөлийн заган ойд амьдарна.

Дорнын хиазат Charadrius veredus

Биеийн гадаад шинж: Жижгэвтэр хэрийн биетэй бие гүйцсэн шувуу цасан цагаан, хэнхэтэг, хүзүү тод шаргалаас бараан хүрэн ууссан гоёмсог өнгөний хослолтой. Амьдрах орчин: Цөл, цөлөрхөг хээрийн бүсд өндөглөн зусна.

Үнсэн дунхай Lanius excubitor

Биеийн гадаад шинж: Биеэр харьцангуй том, тод цайвар саарал зүстэй нүд тойрсон хар маск хийгээд далавчин дээрх цагаан толиор ялгана. Хошуу махир. Амьдрах орчин: Говь цөлийн хайлаас, заган ойд үржнэ.

Монгол хуланжороо Podoces hendersoni

Биеийн гадаад шинж: Говийн нэгэн ховор зүйл шувуу юм. Бие дундаж жижиг, бор шаргал зүстэй ба далавч сүүл хар хөх, том цагаан толбоороо ялгарна. Амьдрах орчин: Говь, цөлөрхөг хээр буйлс шүтэн амьдарна

Говийн сармаахай Eptesicus gobiensis Gobi Big Brown Bat

Говийн сармаахай Eptesicus gobiensis Gobi Big Brown Bat БУ 35-75 мм; СУ 34-60 мм; ЧУ 14-16 мм; ШУ 40-60 мм; ДУ 240-280 мм ; Жин ~14-20 гр; Шүдний томьёо 2/2, 1/1, 1/2, 3/3 = 30. Биеийн хэмжээ дундаж, чих дугариг. Нурууны зүс алтлаг шаргал урт сор бүхий хар хүрэн, хэвлий тал шарга, цайвар саарал. Зарим бодгаль багир хар хүрэн мөнгөн сортой. Сүүлний төгсгөлийн нугалам сарьстай бэхлэгдээгүй годон үүсгэнэ. Далавч харьцангуй өргөн, шовх үзүүр үүсгэнэ. Бүрэнхий шөнийн идэвхтэй. Өвөл ичнэ. Идэш тэжээлийг голдуу далавчит шавж бүрдүүлнэ мөн газраас цох, булцуут шөнийн эрвээхэй түүж иднэ. Бүхий л ой Тайгын экосистемд түгээмэл тохиолдох ба хад, өгөршсөн модны хонгил, эзэнгүй байшин байгууламж, гүүр, малын хашаа хороо бараадан орогноно. .

Амьтад

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОЁР НУТАГТАН МӨЛХӨГЧИД

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ШУВУУД

ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХӨХТӨН АМЬТАД

АЖЛЫН ӨДРҮҮД

АМРАЛТЫН ӨДРҮҮД

ХАЯГ

Өмнөговь аймгийн Ханбогд
сум хаягт орших Говийн
Бага Дархан Цаазат Газрын
Хамгаалалтын захиргаа

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

Designed by Oratexy.co –  Electrifying Results