Статус: Монгол Улсын Улаан номонд орсон ХОВОР амьтан. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ы Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд ЭМЗЭГ, монгол орны хөхтөн амьтны бүс нутгийн улаан дансны шалгуураар ЭМЗЭГ гэж үнэлэгдсэн.
ХАМГААЛАХААР АВСАН АРГА ХЭМЖЭЭ: Хар сүүлтийг 1962 оноос үйлдвэрлэлийн зориулалтаар 1965 оноос иргэдийн хүнсний хэрэгцээнд агнахыг хуулиар хориглосон байна. МУ-ын Засгийн газрын 2012 оны 07-р тогтоолоор “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэсэн.
Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай конвенцийн II-р хавсралтад тус тус бүртгэгдсэн.
ТОО ТОЛГОЙ: Өмнийн говийн хэмжээнд 94,000 орчим хар сүүлтий бий гэж судалгаагаар үзэж байгаа /WCS 2023/.
ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА: Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3.300.000 хоёр дахин өсгөж үнэлэгддэг болсон.