Хулан адуу

Монгол Улсын Улаан номд орсон ХОВОР амьтан. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ы Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд ЭМЗЭГ, монгол орны хөхтөн амьтны бүс нутгийн улаан дансны шалгуураар УСТАЖ БОЛЗОШГҮЙ гэж үнэлэгдсэн. Хамгаалахаар авсан арга хэмжээ: Хулан адууг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, МУ-ын Засгийн газрын 2012 оны 07-р тогтоолоор “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах (CITES) тухай конвенцын I-р хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай конвенцын II-р хавсралтад тус тус бүртгэгдсэн. Тоо толгой: Өмнийн говийн хэмжээнд 67,000 орчим хулан адуу бий гэж судалгаагаар үзэж байгаа. Зөрчилд хүлээлгэх хариуцлага Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 19.430.000 хоёр дахин өсгөж үнэлэгддэг болсон.