Plants

Based on our research, we have documented 155 plant species representing 118 distinct species across 38 genera in the third section ("B") of the Small Gobi Protected Area. Among these, 4 are considered rare plants, 17 are native species, 13 are included in the Red Book, 11 are classified as extremely rare, 7 are categorized as rare, 68 are recognized for their medicinal properties, and 9 are identified as edible plants.

ГОВИЙН ХЯЛГАНА /МОНГОЛ ӨВС

Латин нэр: Stipa gobica Roshev. Овог. Үетэн ( Poaceae Barnhart.) Статус: Элбэг Таних шинж: Сор 6-8 см урт, суурийн хэсэг эрчлээсгүй, 2-2.5 дахин богино, цэцгийн доод хайрс 7.5- 9 мм урт, түүний зах тууш үсэрхэг, хайрсны судал дундаас дээш гартал үргэлжилсэн.

ТААНА СОНГИНО (БАГЛАГАР СОНГИНО)

Латин нэр: Allium polyrrhizum Turcz. ex Rgl. Овог: Сонгинотон (Liliaceae Juss. ) Статус: Элбэг Таних шинж: 10-20 см өндөр нарийн иштэй олон наст өвслөг ургамал. Булцуу бараг ялгарахгүй, 2-3 см урт, голчоороо 1 см орчим, ташуу байрлалтай үндэслэг ишэн дээр олноор шигүү байрлаж, зэвэрхүү орог дэгнүүл үүсгэдэг бөгөөд нарийн ширхэглэг бараг эсгийрхүү, тод бус торон бүрхүүлтэй. Навч 0.5-0.7 мм өргөн, 2-3-аараа багцлан байрлах ба утсархуу, ховилтой, захаараа ширүүвтэр, ишнээсээ богино. Баг цэцэг цөөн, цэцэг бүхий хагас бөмбөлөг хэлбэрийн шүхэр, түүний голч 1-2 см орчим.

ОДОЙ ХАЙЛАС

Латин нэр: Ulmus pumila L. Овог. Хайластан (Ulmaceae Mirb.) Статус: Үлдвэр Таних шинж: Голчоороо 0.4 м орчим, 12-16 м өндөр мод. Залуу мөчир шар, насжих тусам шаргал- үнсэн саарал болдог. Навч тэнцүү хажуут суурьтай, тэгш хажуутай, илэглэг, өргөн юлдэрхүү, 1.5-6 см урт, 0.8-4.3 см өргөн, энгийн юмуу давхар шүдлэг, 2-5 мм урт бариултай, дагавар навчис навчирхуу, ногоон. Далавч, жимс дугуйвтар, голчоороо 1.5 см, нүцгэн, түүний дунд үр байдаг

ШИНЭСЭРХҮҮ БУДАРГАНА

Латин нэр: Salsola laricifolia Turcz. ex Litv. Овог. Луультан ( Chenopodiaceae Vent.) Статус: Элбэг Таних шинж: Нилээд тахиралдсан, салаатай, 50-60 см өндөр ургадаг заримдаг сөөг буюу бяцхан сөөг. Иш нь улаавтар саарал холтостой, хөгшин мөчир бараан саарал юмуу цайвар саарал хальстай. Навч богино, булархуу, харин түүний орой богино шовх. Жимслэх үед шадар эрхтний хэлтэс далавчнаас дээш нягт бөөгнөж

ЦАГААН-МОДОТ ЗАГ (ДАВССАГ ЗАГ)

Латин нэр: Haloxylon ammondendron Bunge Овог. Луультан (Chenopodiaceae Vent.) Статус: Ховор Таних шинж: 4 м хүртэл өндөр тагдгар мод юмуу саглагар сөөг. Навчис бүрмөсөн үгүйрсэн, эсвэл найлзуурын үеийн ирмэгээр маш богинохон догонцог маягийн навчны үлдвэртэй. Цэцэг ганц нэгээрээ найлзуурын угийн үе дээр хос хосоороо эсрэг сууж байрласан. Үр хөндлөн байрлалтай. Шадар эрхтэн 5 навчинцар, жимслэх үедээ өргөн далбан болдог.

МОНГОЛ БҮЙЛЭС

Латин нэр: Amygdalus mongolica Maxim. Овог. Тэргүүлэгч цэцэгтэн (Rosaceae Juss.) Статус: Унаган, ховор ургамал Таних шинж: Их өргөстэй, саравгар дэлхээ мөчиртэй, 25-80 см өндөр, сөөг. Навчис зууван, 0.5-1.5 см урт, тонгоруу өндгөн, дугариг, эсвэл зууван хэлбэртэй, жижигхэн, мэдэгдэхүйц шүдлэг захтай, нүцгэн навчтай. Цэцэг суумал, цайвар ягаан. Цэцэглэлтийн дараа навч гарна. Жимс бараг суумал

ХОЙРОГ ХАРГАНА

Латин нэр: Caragana brachypoda Po jark. Овог. Буурцагтан ( Fabaceae Lindl.) Статус: Нэн ховор зүйл Таних шинж: 2-10 см голчтой, хавтгай довцог үүсгэж, шигүү ургадаг үндэслэг иштэй‚ улаан буурал, хүрэн бор холтостой, туяхан найлзууртай‚ ихээхэн өргөсөрхөг намхан, (30-40см өндөр) сөөг. Юлдэрхүү бяцхан навчинцарууд урт сунагар найлзуур дээр багц багцаараа байрлана. Цэцэг ганцаараа байрлана. Цоморлиг 7-11 мм урт‚ нарийхан гуурсархуу, далиу суурьтай. Дэлбээ шар, 19-21 мм урт.

Working Hours

Holidays

Address

SMALL GOBI strictly
protected area in the territory
of Khanbogd Sum, Umnugobi
Province

Designed by Oratexy.co –  Electrifying Results