Хамгаалалтын захиргаа нь зэрлэг амьтдын гол байршил нутгуудад нарны энергиэр ажилладаг худаг гаргах, өвс, хужир, мөс тавих, зохиомол хөв цөөрөм байгуулах, хадан хөвд ус зөөж хийх зэргээр амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаад ГБДЦГ-Н “А” хэсэг Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг УЛААНБУЛАГТ 4м х 5м х 20 см буюу 4м.куб багтаамж бүхий ус хуримтлуулах , зэрлэг амьтан ундаалах зориулалт бүхий хөв цөөрмийг үүрэн телефоны үндэсний оператор Юнител компанитай хамтран байгууллаа.


